Колумбын үндэсний баярын нэг болох бухын тулааны үеэр цэнгэлдэх хүрээлэн нурж дөрвөн хүн амиа алдаж, зуу орчим хүн гэмтэж шархадсан байна. Эспинал хотын мод, хулсаар барьсан цэнгэлдэх хүрээлэн нурсны дараа догширсон бух зугтааж, 60,000 оршин суугчтай хотын иргэдийг айдаст автуулжээ.
Гэмтэж шархадсан хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд олон байгаа аж. Цэнгэлдэх хүрээлэн нурсан шалтгаан тодорхойгүй ба нуранги доор хүн үлдээгүй гэж орон нутгийн захиргаанаас мэдээлсэн байна.
Эспинал хотын зөвлөлийн зүгээс хөрш зэргэлдээх хотуудаас эмнэлгийн нэмэлт тусламж үзүүлэхийг хүсжээ. Ташрамд мэдээлэхэд Колумб улсад анх удаа зүүнтний үзэл баримталдаг босогч асан Густаво Петро Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрээр өмнө нь бухын тулааны үеэр цэнгэлдэх хүрээлэн нурж байсан тохиолдол өөр хотод гарч байсан тухай жиргэсэн байна.
Эх сурвалж: The Guardian