Цаг үеийн мэдээ

Ням гарагийн өглөө Оросын арми Киевт хэд хэдэн агаарын цохилт өгчээ. Пуужингууд орон сууцны хороолол, хүүхдийн цэцэрлэгийг оносон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.  Нэг хүн нас барж, зургаан хүн шархаджээ. Украины засгийн газар цохилт дахин давтагдаж болзошгүйг анхааруулж байна. Беларусын нутаг дэвсгэрээс пуужин харвасан нь тодорхой болсон хэмээн мэдээлж байна.

Пуужингийн цохилтын үр дүнд нийслэлийн Шевченковскийн дүүрэгт орон сууцны өндөр барилгууд эвдэрсэн байна.

Киев хотын дарга Виталий Кличко ням гарагийн үдээс хойш нурангид дарагдан нэг хүн нас барж, зургаан хүн шархадсан гэж мэдэгдсэн байна. Виталий Кличко ням гарагт Германд эхлэх “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн нийслэл хотыг буудсан нь Украины эрх баригчдыг айлгах гэсэн Орос улсын оролдлого гэж нэрлэжээ.

Шведийн Ерөнхий сайд асан, Европын холбооны гадаад харилцааны зөвлөлийн дарга Карл Билдт өөрийн твиттер хуудаснаа түүнтэй санал нэг байна, "Киев дэх өндөр байшинд өглөө халдлага үйлдсэн нь байдлыг зориудаар хурцатгаж, Элмау дахь "Их долоо"-ийн дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө дохио өгөхөөс өөр зүйл биш гэж харж байна" гэж бичжээ.

Эх сурвалж: BBC русская служба

Таны сурталчилгаа