ОХУ Украин руу халдан довтолсны дараа Швед, Финланд улсууд НАТО цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ өгсөн. НАТО-ын гишүүн Турк улс Швед, Финланд улсуудыг шинээр элсүүлэхэд дургүйцэж хориг тавиад байсан бол энэ удаад хүлээн зөвшөөрсөн байна.
Турк улсын дэмжлэггүйгээр Швед, Финланд улсууд НАТО-д элсэх боломжгүй байсан юм. Эдгээр хоёр улс цэргийн эвсэлд нэгдсэнээр курдистаны цэргийн эвслийг дэмжих эрсдэлтэй хэмээн Анкара дургүйцсэн байр сууриа илэрхийлж байсан билээ.
Тэгвэл Турк, Швед, Финланд гурван улсын гадаад хэргийн сайд нар Туркийн эмзэглэж буй асуудлыг шийдвэрлэх аюулгүй байдлын хамтарсан гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. НАТО-ын ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбэрг Швед улс Туркийн хүсэлтийн дагуу аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэхээр болсон гэдгийг мэдэгджээ.
Скандинавын хоёр улс НАТО-ын гишүүн болбол 200 жилийн турш баримталж ирсэн эвсэлд үл нэгдэх гадаад бодлогоо дуусгавар болгоно. Финландад явуулсан олон нийтийн санал асуулгаар нийт иргэдийн 20-25 хувь нь НАТО-д элсэхийг дэмжиж байсан бол Орос Украин руу дайрсны дараа иргэдийн 80 орчим хувь нь дэмжих болсон байна. Харин Швед улсын нийт хүн амын 60 хувь нь Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэхийг дэмжиж байжээ.
Эх сурвалж: ВВС