Колумб улсын Толуа хотын хорих газарт мягмар гарагийн өглөө гал гарсны улмаас 51 хоригдол амь эрсэдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр шөнийн 02 цагийн үед хоригдлуудын дунд зодоон гарчээ. Энэ хооронд нэг хоригдол орны гудсаа шатааснаар гал хорих газрын нэг жигүүрт бүхэлд нь тархсан байна.
Хорих газрын харуулууд галыг өөрсдөө унтраахыг оролдсон боловч хэтэрхий хүчтэй, хурдан тархсан учир гал сөнөөгчдийг хүлээхээс өөр аргагүй болсон гэжээ. Галын улмаас 50 гаруй хүн амь үрэгдсэнээс гадна 20 гаруй хүн түлэгдэж бэртсэн байна.
Гал гарсан хорих нь энгийн дэглэмтэй хорих анги байсан бөгөөд хөнгөн ял сонссон болон ялын сүүлчийн хугацаагаа эдэлж байгаа хоригдлууд ихэвчлэн байрладаг байна. Колумб улсын ихэнх хорих газрууд даацаа хэтрүүлсэн байдаг ба дунджаар 20 хувиар даацаа хэтрүүлсэн байдаг гэх судалгаа гаргажээ.
Эх сурвалж: CNN