Цаг үеийн мэдээ

АНУ-ын эрх баригчид 6-р сарын эхээр Хар тэнгисийн Таман хойгийн боомтоос гарч, 7-р сарын 3-нд Нью Орлеанд очих ёстой байсан Оросын нефтийн бүтээгдэхүүн ачсан нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг зогсоожээ.  Энэ тухай The Wall Street Journal хөлөг онгоцыг эзэмшдэг Грекийн компанийн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Хөлөг онгоцыг Швейцарь-Голландын газрын тосны худалдааны Vitol компани түрээслэн авсан байжээ. Тус онгоц нь мазут, вакум хийн мазут тээвэрлэж явсан.

Тус сонинд бичсэнээр АНУ-ын эрх баригчид хөлөг онгоцноос ачаа буулгахыг зөвшөөрөөгүй байна. Үүнийг АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба шалгадаг байна. Vitol компани хориг арга хэмжээг харгалзан холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу ажилладаг хэмээн мэдэгдсэн байна.

Гуравдугаар сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас эрчим хүч импортлохыг хориглосон зарлигт гарын үсэг зурсан билээ.

Эх сурвалж: Радио свобода

Таны сурталчилгаа