Цаг үеийн мэдээ

Буриад цэргүүдийн гэр бүл Бүгд найрамдах улсын тэргүүн Алексей Цыденовт хандан нөхрөө гэрт нь буцааж өгөхийг хүссэн өргөдөл бичжээ.  Тэдний нэг болох Вера Партилхаева нөхөр маань 1-р сард сургуулилтад явсан ч одоо Украинд байгаа гэж Сибирь Реалии хэвлэлд ярьжээ.

"Хоёрдугаар сарын 24-нөөс хойш тэд тусгай ажиллагаанд оролцож байна. Тэд сэтгэл санаа, бие бялдрын хувьд туйлдаж байна. Тэд бүгд хөнгөн, дунд зэргийн бэртэлтэй байна" гэж цэргийн гэр бүл видео мэдэгдэлдээ хэлжээ. Тэдний хэлснээр цэргийнхэн дөрвөн сарын турш хээрийн нөхцөлд байсан, олон хүн ханиад хүрсэн байна. 

"Телевизээр энэ хууль бус үйлдлийг гаргахгүй байна. Бүгд айж байна, чимээгүй байх тушаал өгсөн. Энэ шударга бус дайнд цэргийн хүн бүрийн үхэл бүхэн та нарын хариуцлага байх болно. Бид хөвгүүд, нөхрүүдээ эх оронд нь буцаахыг шаардаж байна” гэж Вера Партилхаева сошиал сүлжээндээ Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовт хандан бичсэн байна.

Түүний хэлснээр Цыденовт Тацины танкийн тавдугаар бригадын цэргийн эхнэрүүд хандсан байна. Тус ангиас дор хаяж 30 хүн нас баржээ.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа