Цаг үеийн мэдээ

Дани улсын нийслэл Копенгаген хотод томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийн нэг Field’s дэлгүүрт үл таних этгээд гал нээж гурван хүний амийг хороожээ. Халдлагын үеэр гэмтэж шархадсан хүмүүсийн гурав нь хүндээр шархадсан байна.

Уг халдлагыг үйлдсэн 22 настай эрэгтэйг баривчлан саатуулжээ. Одоогоор сэжигтнийг терроризмын гэмт хэргээр яллах эсэх нь тодорхойгүй байгаа аж. 

Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен улс орон нь хэрцгий халдлагын улмаас гүн шарх авсныг мэдэгдсэн байна. Тэрээр ард иргэдийг хүнд цаг үед биенээ дэмжиж, хамтдаа байхыг уриалан, хайртай дотны хүмүүсээ алдсан гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. 

Мөн Дани улсын хатан Маргрет, угсаа залгамжлах ханхүү Фредерик, гүнж Мэри нар гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Field’s худалдааны төв нь 140 гаруй дэлгүүр, зоогийн газруудтай. Хотын урд захад байрладаг бөгөөд хотын төвтэй зөвхөн метрогоор холбогддог байна. 

Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар буун дуу сонсоод гэнэт цочирдож, маш их айсан гэжээ. Британийн дуучин Харри Стайлс Копенгагенд тоглолтоо хийхээр төлөвлөж байсан боловч халдлага гарсны улмаас цуцалсан байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа