Цаг үеийн мэдээ

Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм. Анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдаад зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг.

Зуны улиралд тохирох идээ ундаа 

Арьсны нүх сүв нээгдэж, хөлс их гадагшлан биеийн илч гадагш тархаснаас ходоодны галын илч буурч, хоолны шингэц, дур буурч, тамир багасах тул сэрүүн хийгээд бүлээнийг зохицуулан хэрэглэх шаардлагатай. Энэ үед махан хоол хүнсийг багасган сүү сүүн бүтээгдэхүүн, цагаан идээг түлхүү хэрэглэнэ. 

Зуны улиралд баримтлах явдал мөр

Зуны цаг агаарт тохируулан зохимжтой хувцаслах, шар тос, сүүлний тос зэргээр биеэ тосолж, иллэг хийж хийгээ дарах, сэтгэл санаагаа тогтуун тайван байлгаж, цэвэр агаарт гарч, наранд биеэ ээх, цагтаа унтаж, бие хэл сэтгэлийн үйлийг хэтрүүлэхгүй, сайн амрах хэрэгтэй.

бичвэр нарын зураг байж магад

Таны сурталчилгаа