Их Британийн зарим кино театр үзвэрийн танхимд минионы хувцастай хүүхдүүд орохыг хориглосон шийдвэр гаргажээ. “Despicable Me 3” хүүхэлдэйн киноноос хойш таван жил завсарласны эцэст эгдүүтэй шар харийн амьтад “Minions: The Rise of Gru” нэртэйгээр дэлгэцэд эргэн ирсэн билээ.
Удаан хугацааны дараа минионуудтай эргэн уулзаж буй хүүхдүүд Тик Ток аппликейшнээр #gentleminions хаштаг хөдөлгөөнийг тренд болгожээ. Энэ нь олон сая ам.долларын ашиг орлого цуглуулж буй кино театруудын үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн байна. Тик Ток бичлэг оруулахыг хүссэн хүүхдүүд минионы хувцастай ирж, үзвэрийн үеэр чанга дуу чимээ гарган, танхимд таагүй уур амьсгал бий болгож үзэгчдийг багагүй үймүүлж байгаа ажээ.
Тиймээс зарим кино театрууд минионы хувцастай хүүхдүүдийг танхимд оруулахаас татгалзсан байна. Харин Universal Pictures студийн зүгээс өөрсдийнх нь бүтээсэн баатруудын хувцсыг өмссөн бүгдэд хайртай хэмээн дэмжсэн байна.
Эх сурвалж: ВВС