Цаг үеийн мэдээ

Үндэсний Урлагийн Их Театр “Дэлхийд гайхагдсан Монгол” тоглолтын хөтөлбөрөө шинэчлэн 2022 оны 6 сарын 18-ны өдөр нээлтээ хийж өдөр бүр 18 цагаас өөрийн байрандаа үзэгч олондоо толилуулж байна.

Тоглолтод Үндэсний Хөгжмийн Их Найрал, ХБ, АЖ, ТШ, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дууны чуулга, АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Уг тоглолтоор Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн ЮНЕСКО-н Хүн төрөлхтний соёлын биет бус өв болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон өвөрмөц соёл, нүүдэлчин ахуйг алдаршуулсан ардын аман зохиол, байгаль эхтэйгээ хүмүүний хэлхээ холбоог эрхэмлэдэг гүн ухааныг өлгийдөн авч, шимтэн таалаарай.

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

11 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад