Зимбабве улсын үндэсний мөнгөн тэмдэгт зимбабве долларын ханш унаж байгаа энэ үед Засгийн газар алтан зоосыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Шинэ алтан зоос долдугаар сарын сүүлээр иргэдийн хэрэглээнд нэвтрэх юм байна.
Тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш унаж, өнгөрсөн сард инфляци хоёр дахин нэмэгдэж 191 хувиар өссөн байна. Тус улсын мөнгөн тэмдэгт 2009 онд тогтвортой хэрэглээнд нэвтрэхээсээ өмнө 2000 оноос хойш гурван ч удаа хэрэглээнээс гарч байжээ.
Тус улсын Төв банкны захирал Жон Мангудя алтан зооснууд үнэт хөрөнгөө хадгалах нэг чухал хэлбэр болсноор АНУ-ын долларын хэрэглээг дотооддоо буруулна гэж мэдэгджээ. Одоогоор нэг ам.доллар 361 зимбабве доллартай дүйцэж байна.
Түүнчлэн алтан зооснуудыг үндэсний мөнгөн тэмдэгт болоод ам.доллар, бусад орны мөнгөн тэмдэгтүүдийн аль алинаар нь олон улсын алтны ханшаар тооцож нийтэд худалдах, худалдан авах боломжтой гэжээ. Төв банк алтан зооснуудаа Моси-о-Тунья буюу Викториа хүрхрээ гэж нэрлэсэн байна. Нэг алтан зоос нэг трой унц алт болох ажээ.
Эх сурвалж: The Guardian