Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог өнөө өглөө Нара мужид үг хэлж байхад нь бууджээ.
Орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө 11:30 цагийн орчимд Шинзо Абэ илтгэл тавьж байгаад гэнэт унасан байна. Абэг унах үеэр буун дуу сонсогдсон ба цус асгарсан байсан гэж хэргийн газарт байсан NHK агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. Хэргийг үйлдсэн этгээдийг баривчлан саатуулсан гэх мэдээлэл ч байна.
Эх сурвалж: NHK