Уэльсийн Ланелли хотын оршин суугч эмэгтэй 150 удаа бусдын өмнөөс жолооны онолын ба дадлагын шалгалт өгсөн нь илэрчээ. 29 настай Индержет Каурыг 2018-2020 оны хооронд үйлдсэн хууль бус үйлдлийнх нь төлөө найман сар хорьж саатуулах ял шийтгэл оноосон байна.
Цагдаагийн мэдээнд дурдсанаар Каур нь англи хэлний бэрхшээлтэй хүмүүсийн өмнөөс шалгалт өгдөг байжээ. Тэрээр Лондон, Бирминхэм, Кармартен, Свонсий зэрэг хотуудад өөр хүний дүр эсгэн өмнөөс нь шалтгалт өгснийг тогтоожээ.
Каурын шуналын сэдэлтэй уг хэрэг олон нийтийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохуйц болчимгүй үйлдэл гэж шүүгч нар үзсэн байна. Түүний тусламжтайгаар жолооны үнэмлэх авч чадсан хүмүүсийн жолоодох эрхийг цуцалж болзошгүй ажээ.
Эх сурвалж: ВВС