Цаг үеийн мэдээ

"Загалмайлсан эцэг" киноны Сантино /Сонни/ Корлеонегийн дүрд тоглосон Америкийн кино жүжигчин Жэймс Каан 82 насандаа таалал төгсжээ.

"Жиммиг долоодугаар сарын 6-ны үдэш таалал төгссөнийг дуулгахад харамсалтай байна.Чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлсэнд гэр бүлийнхэн нь талархаж байгаа ч энэ хүнд хэцүү цаг үед тэдний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсэж байна" гэж түүний Твиттер хуудсаар мэдэгдсэн байна. Түүний нас барсан шалтгааныг тодорхой бичээгүй аж. 

Жэймс Каан 1940 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо Германаас цагаачилсан еврей гэр бүлд мэндэлжээ. Тэрээр олон кинонд тоглосон бөгөөд "Загалмайлсан эцэг" киноны Соннигийн дүрээр Оскарын шагналд нэр дэвшиж байв. Мөн Эмми, Алтан бөмбөрцөг зэрэг наадмуудад нэр дэвшиж байжээ.

Таны сурталчилгаа