Хоол хүнс гэж юуг хэлэх вэ?
Хоол хүнс нь бие махбодийн амьдралын үйл ажиллагааг зохицуулах, гадаад болон дотоод орчны сөрөг нөлөөг эсэргүүцэх, буюу хүрээлэн буй орчинд дасан зохицоход туслах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх /дархлаажуулах/, эрүүл мэндийг дэмжих үйлчлэл бүхий биологийн идэвхит бодисуудыг бий болгох тэжээлийн бодисуудыг хоол хүнс гэх бөгөөд биед эд, эс шинээр үүсэх, шинэчлэгдэхэд оролцох, биеийн шаардлагатай энергийг бий болгох үүрэгтэй
Хоол хүнсний үндсэн бүрэлдэхүүн
Хоол хүнс нь уураг (амьтны ба ургамлын гаралтай), өөх тос (амьтны ба ургамлын гаралтай), нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, уснаас бүрддэг бөгөөд эдгээрээс уураг, өөх тос, нүүрс ус нь илчлэг ялгаруулна. Бие махбодид орсон хоол хүнс нь энгийн нэгдэл, илчлэг болтлоо задрах ба илчлэгийг килоккалориор (ккал) хэмжинэ. Нэг килоккалори нь 1 литр усыг 1 хэм халаахад гарсан дулааны тоо хэмжээг хэлнэ. Тухайлбал, 1гр уураг 4ккал, өөх тос 9ккал, нүүрс ус 4ккал илчлэг тус тус ялгаруулна. Иймээс хүн өөрийн бие махбодид тохирсон илчлэг бүхий хоол хүнсийг хэрэглэх шаардлагатай.
Хоол хүнсийг хэрэглэхдээ гүйцэд болгож чана. Учир нь чаналтыг гүйцэд чанаж явуулснаар бүх аюултай бичил биетүүд устдаг. Хоол хүнсийг 70-аас багагүй хэмд чанаж хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.