Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өдөр тутам өгдөг хэвлэлийн мэдээлэлдээ улсынхаа Ерөнхий прокурор болон Аюулгүйн албаны даргын албан тушаалыг чөлөөлсөн болохоо мэдэгджээ. Тэрээр Ерөнхий прокурор Ирина Венедиктова болон Аюулгүйн албаны дарга Иван Баканов нарыг эх орноосоо урван тэрсэлсэн үйлдэл гаргасан гэж үзэн халсан байна.
Зеленскийн хэлснээр эх орноосоо урваж Оросын төлөө ажилласан 651 хүнийг шалгаж байгаа ажээ. Тэдгээрийн дотор Орост эзлэгдсэн бүс нутагт ажиллаж байгаа прокурорын газар болон аюулгүйн албаны 60 гаруй ажилтан байна гэж үзжээ. Иван Баканов нь Зеленскийн багын найз ажээ.
Эх сурвалж: ВВС