Цаг үеийн мэдээ

Филиппин улсад өнгөрсөн тавдугаар сард болсон сонгуулиар үе дамжсан улс төрч Фердинанд “Бонбон” Маркос Жр ялалт байгуулж тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Түүний эцэг Фердинанд И. Маркос Филиппин улсын 10 дахь Ерөнхийлөгч байсан бөгөөд 1965-1986 он хүртэл төрийн эрх барьсан ч ард түмэн дунд дарангуйлагч хэмээн нэрлэгддэг нэгэн.

Хүү Фердинанд эцгийнхээ үйлдсэн хүний эрх, авлига, хулгайн гэмт хэргийн өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйхын оронд түүхийг урвуулан улс орноо хөгжүүлсэн мэтээр сурталчилсан нь гадаад улс оронд дүрвэн амьдарч буй филиппинчүүдийн дургүйцлийг хүргэжээ. Тэдний дунд хүү Фердинанд эцгийнхээ түүхийг давтах вий гэсэн айдас байгаа юм. 

Тэгвэл сэтгүүлч Райсса Роблесын бичсэн “Маркосын дайны хууль: Дахин бүү давтагдаасай” ном дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг Филиппин иргэдийн талархлыг хүлээжээ. Түүнийг номоо гаргасных нь дараа уншигчдаас нь цахим шуудан илгээж дахин хэвлэхийг хүссэн байна. Номын үнэ хэдийн хоёр дахин нэмэгдсэн ч уншигчид худалдаж авсаар байгаа аж. Нэг уншигч 2, 3 биш 5,10-аар нь номыг авч байгаа нь зөвхөн уншихын тулд биш бодит түүхийг хадгалахын тулд олноор нь худалдаж авч байгааг номын зохиогч Роблес ярьсан байна. 

Эх сурвалж: CNN 

Таны сурталчилгаа