Цаг үеийн мэдээ

Дайны үед улсаа удирдаж буй Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын талд ажиллаж, эх орноосоо урван тэрсэлсэн 650 гаруй хүний хэргийг шалгаж буйгаа мэдэгдэн, Аюулгүйн албаны дарга, Ерөнхий прокурор зэрэг чухал алба гүйцэтгэдэг хэд хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Түүний ойрын хүрээлэлд ч Оросыг дэмжигч тагнуулууд шургалсан гэж тэрээр үзсэн. 

Зеленский  2019 оноос хойш Аюулгүйн албыг удирдаж буй өөрийн багын найз Иван Бакановыг халсныхаа дараа нэгдүгээр орлогч нь байсан Васил Малюкыг оронд нь томилсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Зеленский, Баканов нар сүүлийн үед хоорондоо ярих нь багассан байсан гэжээ.

Украины Ерөнхийлөгч дайны гэмт хэргийн шалган мөрдөх ажлыг удирдаж байсан Ерөнхий прокурор Ирина Венедиктова, Герман, Унгар, Норвеги, Чех, Энэтхэг зэрэг улсууд дахь онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, бусад төлөөлөгчдөө ажлаас нь чөлөөлжээ. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа