Япон улсын Окинава мужийн Кумэжима алслагдсан арлын ойролцоогоос тоо толгой нь цөөрч, мөхөж буй нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг ногоон далайн яст мэлхийнүүд хүзүүндээ шархадсан байсныг олжээ. Цагдаагийн мэдээлэлд дурдсанаар хүзүүндээ хурц ирмэгтэй зүйлээр зүсүүлсэн мэт шархадсан 30 орчим яст мэлхийг өнгөрсөн пүрэв гарагт олжээ.
Хэргийн мөрдөн шалгах ажлыг баасан гарагт эхлүүлсэн байна. Далайн түрлэг доошлох үед шархадсан яст мэлхийнүүд ил гарчээ. Зарим нь их хэмжээгээр цус алдаж, амьсгалах төдий байсныг аюулгүй газарт хүргэсэн байна.
Тэдний олдсон газар нь далайн өвсөөр баялаг тул ногоон яст мэлхийнүүдийн байрлахад нэн таатай газар юм. Тэд далайн ёроолд ургасан өвс ургамлаар хооллодог байна.
Мэргэжилтнүүдийн зүгээс орон нутгийн загасчдын тавьсан торонд яст мэлхийнүүд орооцолдон хүзүүгээ урсан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Харин зарим нь загасчид санаатайгаар яст мэлхийнүүдийг хорлохыг завдсан байж болзошгүй гэжээ. Учир нь ногоон яст мэлхийнүүд далайн өвсийг гүйцэд ургахаас нь өмнө идчихдэг тул загас түрсээ шахаж амждаггүй гэж нутгийн загасчид үздэг байна.
Эх сурвалж: CNN