ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираныг зорьсон нь Украинд дайн эхэлснээс хойших хоёр дахь гадаад айлчлал юм. Иран улс нь Оросын цөөн холбоотнуудын нэг хэвээр байна.
Путин Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай хийх уулзалтад оролцож, удирдагч тус бүртэй хоёр талын хэлэлцээ хийнэ.
Тегеран үр тарианы экспорт, Сири, Украины асуудлыг хэлэлцэнэ гэж Туркийн нэрээ нууцалсан албаны хүнээс иш татан хэвлэлүүд мэдээлжээ.
Оросын цэргүүд Украинд нэвтэрч эхэлсний дараа Путин олон улсын айлчлалаа хязгаарласан. Зургаадугаар сард тэрээр хоёрдугаар сараас хойш анхны айлчлалаа Тажикистан, Туркменистанд хийсэн байна.
Энэхүү айлчлал нь Путинд олон жилийн турш барууны хориг арга хэмжээнд өртөж байсан Ирантай харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг олгоно гэж шинжээчид үзэж байна.
Орос, Иран улсууд хориг арга хэмжээнд дассан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнөх өдөр мэдэгдсэн.
Тегеран Орост хэдэн зуун нисгэгчгүй онгоц нийлүүлэхээр төлөвлөж байгаагийн зарим нь байлдааны чадвартай гэсэн цуурхал дунд Путин Иранд айлчилж байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Оросын төлөөлөгчид саяхан Ираны довтолгооны нисгэгчгүй онгоцыг үзсэн гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Ираны ГХЯ-ны сайд Хоссейн-Амир Абдоллахиан Италийн “La Repubblica” сонинд өгсөн ярилцлагадаа, манай улс Украины байдлыг улам хурцатгаж болзошгүй аливаа үйлдлээс зайлсхийж байна, тэр дундаа цэргийн техник нийлүүлэлтээс зайлсхийж байгаа. Оростой батлан хамгаалах гэрээ байгуулсан ч бид энэ мөргөлдөөнд оролцож буй талуудад туслахгүй" гэж Абдоллахан хэлжээ.
Эх сурвалж: BBC