Ковид 19-ийн халдвараар өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 230 мянган төлбөр авах тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын дагуу Ковид хөнгөн туссан иргэн гэрээр эмчлүүлэх боломжтой боловч эмнэлэгт хэвтэнэ гэж үзвэл төлбөр төлөгдөнө. Харин 0-18 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд мөн хүнд хэлбэрээр ковид тусан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс төлбөр авахгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.