Европын холбооны эрх баригчид ирэх сараас эхлэн байгалийн хийн хэрэглээгээ сайн дураараа 15 хувиар бууруулах саналыг гишүүн орнуудадаа тавих хандлагатай байна. Энэ нь ОХУ шатахууны нийлүүлэлтээ зогсоож магадгүй гэсэн болгоомжлолтой холбоотой гэж Bloomberg бичжээ.
Сайн дурын хязгаарлалтыг "Аюулгүй өвлийн улирлын төлөө хийгээ хэмнэх" эрчим хүчний эрэлтийг бууруулах төлөвлөгөөг хавсарган журамд оруулах юм байна. Европын Комисс энэ төлөвлөгөөг долдугаар сарын 20-нд нийтлэх гэж байна. Уг журамд мөн халаалт, хөргөлтийн эрчим хүчний зардлыг бууруулах зөвлөмж, зах зээлд үндэслэсэн хийн хэмнэлтийн арга хэмжээг багтана.
Европын комиссын төсвийн асуудал эрхэлсэн комиссар Йоханнес Хан мягмар гарагт хэлэхдээ, энэ сарын эхнээс хойш засвар хийхээр хаагдсан "Хойд урсгал 1" хоолойгоор дамжуулан Орос улс нийлүүлэлтээ бүрэн хэмжээгээр сэргээхгүй гэх шалтгаанаар Европын комисс уг ажлыг зохион байгуулж байна гэжээ. Засвар эхлэхээс өмнө дамжуулах хоолой нь ойролцоогоор 40% -ийн хүчин чадалтай ажиллаж байсан байна.
Bloomberg-ийн мэдээлснээр, ЕХ-ны эрх баригчид сайн дурын хязгаарлалт хангалтгүй бол хийн хэрэглээг багасгахыг гишүүн орнуудад үүрэг болгох эрхийг баталгаажуулахыг хүсч байна гэж мэдээллэжээ.
Эх сурвалж: Радио свобода