БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон төрийн өндөр албан тушаалтнууд коронавирусийн эсрэг дотооддоо үйлдвэрлэсэн вакцины бүрэн тунд хамрагдсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Хятад даяар халдварын тохиолдлыг бууруулахын тулд ард иргэдийг вакцинжуулалтад өргөнөөр хамрагдахыг уриалсан кампанит ажил явагдаж байна.
Тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооны орлогч дарга Зэн Ишин уг мэдээллийг ил тод болгосноор төрийн удирдагчид вакцинд үзүүлж буй итгэл үнэмшлийг ард иргэдэд харуулан таниулах болно гэж үзжээ. Хятад ковид-19 цар тахал гарснаас хойш хилээ хаасан. Хилээ эргэн нээхэд ард иргэдийн дунд вакцинжуулалтын хэмжээ хэт доогуур байна гэж үзжээ.
Хятадын дарга Ши Жиньпин коронавирусийн тархалтыг намжаах “ковидгүй улс” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дагаж мөрдсөөр байгаа юм. Үүний хүрээнд бүх нийтийг шинжилгээнд хамруулж, тусгаарлан хөл хорьсноор эндэгдэл бусад орнуудаас бага бүртгэгдсэн гэж үзэж байна.
Одоогоор тус улсад халдварын 2,167,619 тохиолдол бүртгэгдэж, 15,000 орчим хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС