Цаг үеийн мэдээ

ОХУ-ын нийслэл Москва хотын шатрын нээлттэй тэмцээний үеэр осол гарч, шатарчин робот эсрэг талдаа тоглож байсан хүүгийн хурууг базаж, хугалсан байна. 

Оросын хэвлэлд мэдээлснээр уг явдал өнгөрсөн долоо хоногт долдугаар сарын 19-ний өдөр болжээ. Долоон настай хүү роботтой шатар тоглох үеэр робот нүүдлээ гүйцэтгэж дуусах хүртэл хүлээх дүрмийг зөрчиж, хариу нүүдлээ хийснээс болж ийм осол гарсан гэж Москвагийн шатрын холбооны Ерөнхийлөгч Сергей Лазарев мэдэгдсэн байна. 

Робот хүүгийн хурууг базсаны дараа тэнд байсан насанд хүрсэн хүмүүс хүүгийн хурууг роботоос салгаж тусалжээ. Хэдийгээр хуруугаа хугалуулсан ч хүү тоглолтоо дуусгасан байна.

АНУ-д 2015 онд хийсэн судалгаагаар жилд нэг хүн аж үйлдвэрийн зориулалттай роботоос болж амиа алддаг гэжээ. 1979 онд Мичиган муж дахь Форд автомашины үйлдвэрт нэг тн жинтэй роботын гарт өртөж Роберт Уильямс амиа алдсаныг роботоос болж хүн амь насаа алдсан анхны тохиолдол гэж үздэг байна.

Эх сурвалж: ВВС, The Guardian

 

Таны сурталчилгаа