Уг өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-4 долоо хоног үргэлжилдэг ба сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.
Шинж тэмдэг нь:
-Халуурах
-Толгой өвдөх
-Булчин, үе мөрөөр өвдөх
- Арьсаар тууралт гарах
-Тунгалгийн булчирхай хавдах
-Бие арзайх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Урьдчилан сэргийлэх аргууд:
-Зэрлэг амьтанд хүрэх, зэрэг амьтны мах , бусад эрхтэнийг түүхийгээр идэхийг хориглоно.
-Мах махан бүтээгдэхүүний сайтар болгож идэх
-Гараа тогтмол угаах, халдвартай хүний эд зүйлсийг хуваалцахаас зайлсхийх
-Эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих зэргээр сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Эх сурвалж: НМҮТ