Цаг үеийн мэдээ

Одоогоос найман жилийн өмнө буюу 2014 онд Нигерийн Боко Харам зэвсэгт бүлэглэл зүүн хойд нутгийн Чибок тосгоноос 300 орчим охидыг хулгайлсан хэрэг дэлхийн нийтийг цочролд оруулж байв. Хулгайн гэмт хэргийн хохирогч охидын дийлэнхийг суллаж аварсан боловч тодорхойгүй тооны охид олдолгүй өнгөрсөн.

Тэгвэл исламын хэт даврагсдад Чибок тосгоноос найман жилийн өмнө хулгайлагдсан хоёр охиныг олсон байна. Охид барьцаанд байх хугацаандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, хоёул хүүхэдтэй болсон байжээ. Нигерийн армийн мэдээлснээр охидыг хүүхдүүдийнх нь хамт олсон байна. Нэг охин нэг хүүхэдтэй, нөгөө нь хоёр хүүхэдтэй болсон байжээ. 

Эдгээр охидыг хүүхдүүдийнх нь хамт цэргийн эмнэлэгт хүргэжээ. Энэ мэтчилэн эргэж олдоогүй охид исламын хэт даврагчидтай хүчээр гэрлэх зэргээр хүчирхийлэлд өртсөн нь гарцаагүй гэж эрх баригчид үзэж байна. 

Өнгөрсөн хэргийг эргэн сануулахад 2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний шөнө дундад Чибок тосгоны сургуулийн дотуур байрнаас 276 охиныг хулгайлжээ. Охидыг хулгайлах үед 57 охин цонхоор үсрэх, бут сөөгөн дунд нуугдах зэргээр хэт даврагсдыг гараас мултарсан байдаг. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа