Цаг үеийн мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохилдуулан ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны халдварт бус өвчний газрын дарга Г. Ганхуяг : “Манай улсын хүн амын дунд гепатитын В, С вирусийн халдварын тархалт өндөр, вирусийн халдварын шалтгаант элэгний хавдрын нас баралт буурахгүй байгаа бөгөөд арван хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусийн архаг халдвартай амьдарч байгааг тооцоолсон.

Цаашид вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, ялангуяа архаг халдварыг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, халдвартай илэрсэн бол мэргэжлийн эмчийн хяналтад орох, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх, биеийн байдлаа тогтмол хянуулах, В вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах, эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх чиглэлээр иргэдэд үнэн бодит, зөв мэдээллийг хүргэж, тэдний санаачилга, идэвхийг өрнүүлэх замаар амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэхэд хамтран ажиллах нь нэн чухал" гэв.

 

Таны сурталчилгаа