Орос улс 2030 он хүртэл Казахстан, Монгол, Хятад улсын төмөр зам барих ажилд 30.8 тэрбум доллар гаргаж магадгүй гэж Оросын Тээврийн яамны танилцуулгыг иш татан "Ведомости" сонинд бичжээ.
Энэ мөнгөөр ОХУ-ын нутаг дэвсгэрт 369 километр, Казахстан, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт 3000 километр авто зам, ОХУ-ын хил дээр гурван шинэ төмөр замын шалган нэвтрүүлэх боомт барихаар төлөвлөж байгааг тус сонинд бичжээ. Тодорхой төсөл нэрлэхгүй байгаа ч “Долоон том бүтээн байгуулалт” байж магадгүй гэсэн мэдээлэл бичигджээ.
Хамгийн том төслүүдийн нэг нь Транс Сибирийн төмөр замыг Хятадтай холбох Орос-Монгол-Хятадын тээврийн коридор байж магадгүй гэж мэдээлжээ. Өөр нэг төсөл нь Монголын Зүүнбаян өртөөнөөс БНХАУ-ын хил хүртэл 226 километр төмөр зам тавих юм. Казахстанд ОХУ Хятадтай хиллэдэг 270 километр Аягөз-Бахты транзит шугам барих хүсэлтэй байна.
Мөн Тээврийн яамнаас Забайкальскийн хязгаарт Хятад улс руу чиглэсэн төмөр замын боомт барьж, Амурск муж дахь Жалинда-Мохе хилийн боомтыг эргүүлэн ажиллуулах санал тавьж байна. Ажлаа сэргээснээр Орос, Хятадын хооронд бараа тээвэрлэх зай 1000 километрээр багасна гэж үзэж байна.
Эх сурвалж: Ведомости