Украины олзны цэргүүд, тэр дундаа Мариуполийн Азовсталь үйлдвэрийг хамгаалж байсан цэргүүдийг хорьж байсан Донецкийн ойролцоох Еленовка тосгон дахь хорих ангийг буудсаны улмаас 53 хүн амиа алдсан гэж өөрсдийгөө тунхагласан Донецкийн бүгд найрамдах улсын төлөөлөгчид мэдэгджээ. Тэдний мэдээлснээр мөн 75 хүн шархадсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Америкийн HIMARS олон пуужин харвах системээс цохилт өгсөн гэж Украины талыг буруутгаад байна. Харин Украины тал Оросын арми Киевийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахын тулд, мөн олзны цэргүүдийг тамлаж байцаасан аллагыг нуун дарагдуулах зорилгоор хорих анги руу зориудаар цохилт өгсөн гэж мэдэгдээд байна. Украины Зэвсэгт хүчин иргэний дэд бүтцийг, тэр байтугай дайнд олзлогдогсод байгаа газруудыг бууддаггүй гэж мэдээндээ дурджээ.
Зарим эх сурвалжийн мэдээллээр цохилт өгөхөөс хэдхэн хоногийн өмнө Украины хоригдлуудыг тус хорихын үйлдвэрийн бүс рүү шилжүүлсэн байсан гэж мэдээлсэн байна.
"Энэ бол Азовын дайчид байсан газар байсан. Өнөөдрийн буудлага болохоос хэд хоногийн өмнө тэднийг шилжүүлсэн, яагаад гэдгийг бид одоо л ойлгож байна" гэж эх сурвалж хэлжээ.
Эх сурвалж: BBC