АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Нэнси Пелоси Азийн орнуудад хийх албан айлчлалаа эхлүүллээ. Тэрээр Америкийн Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч нарын дараа Цагаан ордонд гуравдугаарт эрэмбэлэгдэх эрх мэдэлтэй эмэгтэй юм.
Пелоси Ази дахь айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчлах тухай яриа гарсан нь Тайванийг өөрийн муж гэж үздэг эх газрын Хятадын эсэргүүцэлтэй тулгарч, багагүй бухимдуулсан. Харин Пелоси Тайваньд айлчлах тухайгаа албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Хэрэв цуу яриа үнэн болбол Пелоси Тайваньд 25 жилийн дараа айлчилсан Америкийн хамгийн өндөр албан тушаалтан болно.
Цагаан ордны төлөөлөгч хатагтай Пелоси Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Япон улсуудад айлчлах тухай албан мэдээнд дурджээ. Тэрээр Хятадын бодлогыг, тэр дундаа хүний эрхийн асуудлыг хурцаар шүүмжлэгчдийн нэг юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Тайваньд айлчлахаар төлөвлөж байсан коронавирусийн халдвар авсны улмаас хойшлуулсан тухай эх сурвалж дурджээ.
Эх сурвалж: ВВС