БНХАУ-аас Тайвань руу элсний экспортыг зогсоож, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар тус арлаас цитрусны төрлийн жимснүүд, загасны импортыг зогсоожээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны хариуд Хятад улс тус аралтай хийх худалдаагаа хэсэгчлэн зогсоолоо. Энэ тухай 8-р сарын 3-ны лхагва гарагт Хятадын Худалдааны яамнаас мэдээлжээ.
Тэдний хэлснээр элсний экспортын хориг тэр даруй хүчин төгөлдөр болж зогссон. Энэ материалыг бетон зуурмагийн үйлдвэрлэл, зам, барилга, дэд бүтцийн байгууламж барихад өргөн ашигладаг.
Түүнчлэн БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас Тайваниас цитрусны төрлийн жимс, хөлдөөсөн загас импортлохыг зогсоожээ.
Хязгаарлалт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хятад бол Тайваний хамгийн том худалдааны түнш юм.
Эх сурвалж: DW