Москва, Санкт-Петербург хотод гаалийн татваргүй барааны дэлгүүрүүд нээгдэх бөгөөд тэндээс зөвхөн дипломат ажилтнууд, олон улсын байгууллагын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болно. Энэ тухай засгийн газрын тогтоолыг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны интернэт портал дээр нийтэлжээ. Баримт бичиг наймдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхлэх юм байна.
Дэлгүүрт архи, тамхи, үнэт эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус, ухаалаг утас, бугуйн цаг зэргийг худалдаалах юм байна. Барааг жижиглэнгээр рубль, доллар, еврогоор зарна.
Холбооны Зөвлөлийн Гадаад харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга Владимир Жабаров "Парламентская газета"-д хэлэхдээ, эдгээр цэгүүд нь дипломатчид манай улсад импортлох, худалдан авах боломжгүй барааг чөлөөтэй худалдан авах боломжийг олгоно. Үүнээс гадна, түүний хэлснээр, ийм дэлгүүрүүд байх нь улс орны хувьд "валют олж авах нэмэлт эх үүсвэр болдог” гэж хэлжээ.
Зөвлөлтийн үед зөвхөн дипломатууд, гадаадын мэргэжилтнүүдэд хоол хүнс, хувцас хунар, тоног төхөөрөмж гадаад валютаар зардаг байсан Берёзка сүлжээ дэлгүүрүүдтэй ижил юм гэж хэвлэлд бичжээ.
Эх сурвалж: Настоящее время