Цаг үеийн мэдээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус аралд айлчилсны хариуд 8-р сарын 4-ний пүрэв гарагт Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн ойролцоо агаарын болон тэнгисийн цэргийн сургуулилт хийхээ өмнө нь зарласан билээ.  Сургуулилт 8-р сарын 7 хүртэл үргэлжлэх бөгөөд үүний хүрээнд бай буудах сургуулилт хийх төлөвлөгөөтэй байна.  Тодруулбал, Тайваний хоолойн зүүн хэсгийн тодорхой хэсэгт алсын зайнаас буудсан гэж Зүүн цэргийн бүсийн командлал мэдэгджээ.  Хариуд нь Тайваний засаг захиргааны төлөөлөгчид цэргийнхэн байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлж, Тайваний хоолойд үүссэн нөхцөл байдалд зохих ёсоор хариу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Ийнхүү Хятадын агаарын хүчний үйл ажиллагааг хянах зорилгоор пуужингийн системүүдийг Тайваньд байрлуулж, Тайваний байлдааны хөлөг онгоцнууд Хятадын тэнгисийн цэргийн хүчний үйл ажиллагааг хянаж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.  Өмнө нь Тайваний засаг захиргаа тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэрт БНХАУ-ын цэргийнхэн халдахыг үгүйсгээгүй байна.

Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) Тайваний хоолой дахь хурцадмал байдал нь "том гүрнүүдийн хооронд ил мөргөлдөөн үүсэж, урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүргэж болзошгүй" гэж анхааруулжээ.  "АСЕАН бүх талуудын хооронд энх тайвны яриа хэлэлцээг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэж холбоо мэдэгдэлдээ дурдаж, талуудыг дээд зэргээр тэвчээртэй байж, өдөөн хатгасан үйлдлээс татгалзахыг уриалжээ.

Эх сурвалж:DW

Таны сурталчилгаа