Сармагчны цэцэг өвчний тохиолдол дэлхийн нутагшмал бус улс орнуудад бүртгэгдсэнээс хойш 🇲🇳 Монгол улс тандалт, эмчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн 2022 оны 7 дугаар сарын 23-ний өдөр зарласан.
ДЭМБ-аар дамжуулан Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NIID)-ээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид сармагчны цэцэг өвчнийг илрүүлэх 600 урвалж оношлуурыг хүлээлгэн өглөө.