Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад 590 төрлийн эмийг 30-70 хувиар хөнгөлөх ба “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагаас 15 ерөнхий нэршлийн эмийг нэмлээ.
Эдгээр эм нь Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгддэг тул даатгуулагч-иргэд чанартай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой.
ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолтой танилцуулна уу. https://emd.gov.mn/legals/303