Цаг үеийн мэдээ

"Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум 2022"-ыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн санаачлан Хавдар судлалын үндэсний төв болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран 2022.08.06-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Симпозиумд Япон, Оросын Холбооны улсаас хүндэт доктор, профессорууд хүрэлцэн ирж өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж буй хорт хавдрын мэс заслын шилдэг арга технологи, дүрслэл оношилгооны шинэ аргуудыг танилцуулан, туршлагаа хуваалцаж байна. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хурлын хүндэт зочдын хамтаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхан Япон, БНСУ, ОХУ, АНУ зэрэг улсын томоохон эмнэлгүүд, их сургуулийн тухайн салбартаа тэргүүлж буй эмч, мэргэжилтнүүд эрдэмтэн судлаачидтай хамтран манай улсад хийгдэхгүй байгаа хавдрын мэс заслын арга технологиос туршлага судлах, суралцах, дадлагажих зорилготой сургалтын төвийг бий болгон эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах талаар санал солилцлоо.

Таны сурталчилгаа