Цаг үеийн мэдээ

Орос хэлийг “тэг” “түвшинөөс эхлэн сурч 2023-2024 оны хичээлийн жилд Орос Улсын их дээд сургуульд элсэх шалгалтанд бэлтгэх болон Орос хэлнийхээ мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулж Русский Дом в Улан-Баторе нь Орос хэлний жилийн дамжааны элсэлтээ зарлаж байна. 

Дамжааны үргэлжлэх хугацаа: 2022 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ийг хүртэл.

Хичээл долоо хоногт 5 өдөр (даваа-баасан гарагт)  9.00 цагаас 14.00 цаг хүртэл явагдана.

Мөн төгсөх ангийн сурагчдад зориулан орос хэлний жилийн дамжааны элсэлт зарлалаа.

Дамжааны үргэлжлэх хугацаа: 2022 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ийг хүртэл. 

Хичээл долоо хоногт 3 өдөр 15.00 цагаас 18.15  цаг хүртэл явагдана.

Та туршлагатай багш нарын удирдлага дор 

- орос хэлний дүрмийг заалгах;

- оросоор зөв ярьж сурах төдийгүй  Орос Улсын соёл түүхийн талаар олон  сонирхолтой зүйлийг мэддэг болно.  

Та гадаадыханд заадаг орос хэлний орчин үеийн сурах бичиг, боловсролын цахим хэрэглүүр, кино, үзэсгэлэнг ашиглах улмаар Русский дом в Улан-Баторе-ийн төрөл бүрийн арга хэмжээнд оролцсноор гайхалтай аялалд хамрагдаж  Орос ертөнц хэмээх цоо шинэ ертөнцийг нээх болно. 

Өглөөний жилийн дамжаа:

1-р улирал-2022 оны есдүгээр сарын  02-оос  арванхоёрдугаар сарын 29-ийг хүртэл (494 ак.цаг) 

2-р улирал -  2023 оны нэгдүгээр сарын 09-өөс тавдугаар сарын 31-ийг хүртэл  (532 ак.цаг) 

Нийт орох цаг– 1026 цаг

Өглөөний жилийн дамжааны хичээл даваа-баасан гарагуудад өдөрт 6 цагаар 9.00 цагаас 14.00 цаг хүртэл явагдна.  

12-р ангийн сурагчдад зориулсан өдрийн жилийн дамжаа: 

1-р улирал – 2022 оны есдүгээр сарын  12-оос  арванхоёрдугаар сарын 30-ийг хүртэл (192 ак.цаг) 

2-р улирал -  2023 оны нэгдүгээр сарын 02-оос тавдугаар сарын  31-ийг хүртэл  (240 ак.цаг) 

Нийт орох цаг–432 ак. цаг

Өдрийн  жилийн дамжааны хичээл долоо хоногт гурван удаа (даваа, лхагва, баасан) гарагуудад өдөрт 4 ак. цагаар 15.00 цагаас 18.15 цаг хүртэл явагдна.  

Дамжаанд элсэх нөхцөл:  Монгол хэл заавал мэддэг байх 

Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

- цээж зураг 3 х 4 хэмжээтэй - 1 ширхэг

- иргэний үнэмлэх эсвэл паспортын хуулбар

- гэрчилгээ ба түүний хуулбар (сургууль төгссөн хүмүүсийн хувьд)

- хувийн хэрэг түүний хуулбар (төгсөх ангид сурч байгаа хүмүүсийн хувьд)

Лавлах утас : (11) 45-28 70

Таны сурталчилгаа