Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн ХАНГАЙ ХОТХОН-ы оршин суугчдаас гаргасан хэрэглээний халуун хүйтэн усыг хязгаарлаж хэрэглэгчдийн эрхийг хохироож байна гэх гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар судалж Хангай хотхон ХХК-д Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгууллаа. 

Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн үүсгэсэн өрийн улмаас тухайн хотхоны нийт хэрэглэгчдийн усыг хязгаарлах нь төлбөрөө төлсөн хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа асуудал юм. 

Гэвч олон айл өрхүүд төлбөрөө төлөхгүй өр ихээр үүсгэж, хуримтлагдаж байгаагаас шалтгаалан тухайн Орон сууцны контор болон УСУГ, ОСНААУГ-ын харьяа конторуудын үйл ажиллагаа доголдож, цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж буй тул оршин суугчид, СӨХ-үүд хариуцлагатай байж хэрэглээний төлбөрөө төлөхийг уриаллаа. 

Таны сурталчилгаа