Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд  Дорнод аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна.

Дорнод аймаг  нь 84500 хүн амтай. Аймгийн нийт хүн амын 50000 орчим буюу 60-аад хувь нь аймгийн төвдөө оршин суудаг, төвлөрөл ихтэй. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шууд хандан үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн тоо өдөрт 800-900 болж, эдгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлдэг байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар амбулаториор 87608, хэвтүүлэн эмчлэх 6359, түргэн тусламжийн дуудлагаар 3322, мэс заслын хагалгаа 1532, төрөх тойрны тусламж 681  тохиолдлыг тус тус үзүүлжээ.

Мөн Ангиографийн тусламж үйлчилгээгээр зүрхний титэм судсан дотуурх оношилгоо 22 иргэнд, зүрхний судсан дотуурх эмчилгээ /стент/ 8 иргэнд, бөөрний судасны ангиографийн оношилгоо 4 иргэнд, дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар 1 тохиолдол болон мэс заслын тусламжид хүзүү, нурууны хугарал хадах, булчингийн дутмагшлыг эргүүлэн нөхөх, өрцний ивэрхий нөхөх, умайг дайваргүй авах, ходоод тайрах гэх мэт мэс ажилбаруудыг амжилттай хийгээд байна. Цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулан сургаж байна.

Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлт боллоо. Энэхүү төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй оношилгоо шинжилгээнд 0-17 насанд нийт 22076 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас эрэгтэй 10886 (49.3%), эмэгтэй 11190 (50.7%) эзэлж, 430 (1.9%) нь эрхтэн системийн эмгэгтэй байв. Мөн 18-30 насны иргэдийн үзлэгт нийт 813 иргэн хамрагдсанаас 127 (15.6%) өвчлөл илэрчээ.

Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Gan Gas брэндийн Capo 20 загварын Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн суурилуулж, ашиглалтад орсон. Тус бэсрэг үйлдвэр нь 1 цагт 20 куб метр, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтайгаар ажиллана. Одоогоор 60 баллон цэнэглэж, сүүлийн 14 хоногт Халдвартын тасагт хэвтсэн эмчлүүлж буй хүчилтөрөгчийн дутагдалд орсон иргэнд “Хүчилтөрөгчийн ханын систем”-ээр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж байна.

 БОЭТ Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд :

- Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолын дагуу нийт ажилтнуудын үндсэн цалинг  2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 12-20 хувиар нэмэгдүүлэв

- Шөнийн цагаар ажилласан 1 цагийн хөлсийг өмнө олгож байснаас 7 дахин нэмэгдүүлэн олгож байна.

- Эрүүл мэндийн ажилтний нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд 8 дугаар сард 428 ажилтанд үндсэн цалингийн 50 хувь, 46 ажилтанд үндсэн цалингийн 100 хувийн  урамшууллыг олгов

- БОЭТ-ийн захирлын 2022 оны А/64 дүгээр тушаалаар 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өдрийн хоол, унааны зардлыг 6000 төгрөг болгон 2 дахин нэмэгдүүлсэн.

- Захирлын 2022 оны Б/06 дугаар тушаалаар нийт ажиллаж буй 470 ажилтанд үндсэн цалингийн 60 хувиар урамшуулал цалин олгов.

- Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд эмнэлгийн бусад ажилтнуудад 50000 төгрөгийн урамшуулал  олгов.

Аймгийн Засаг даргын санаачлагаар сувилагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жил 3 үе шаттай зохион байгуулсан. Ийнхүү төсөлт уралдаанд  амжилттай оролцсон Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэгт, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг  орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр  20.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар  боллоо.

 2021 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14,5 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Үүнд: 

- Барилга нийт 11,037 тэрбум төгрөг

- Сумын эрүүл мэндийн төвийн барилга, 20 ор /Дорнод, Баянтүмэн сум/

- Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн барилга, 200 ор /Дорнод, Хэрлэн сум/

Гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 1,0 тэрбум төгрөгийн 25 нэр төрлийн 223 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Үүнд:

- Амьсгалын аппарат (суурин, зөөврийн)

- Рентген  аппарат

- Унтуулгын аппарат

- Диализийн аппарат

- Дурангийн тоног төхөөрөмж (дурангийн оношилгооны төхөөрөмж)

- Эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж (видео ларингоскопи, өвчтөний хяналтын монитор, дефибрилятор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, тарианы болон дуслын автомат шахуурга, яаралтай тусламжийн тэргэнцэр, амь тэнссэн үеийн тоног төхөөрөмжийн хамт, соруулах төхөөрөмж, эрчимт эмчилгээний ор)

- Хүчилтөрөгчийн хангамжийн тоног төхөөрөмж (хүчилтөрөгч өтгөрүүлэгч, баллон)

- Бусад тоног төхөөрөмж (дижитал халуун хэмжигч, пульсоксиметр, үзлэгийн гэрэл, утлагын аппарат)

- Компьютер, иж бүрдэл (сум бүрт 2 иж бүрдэл)

- Тоног төхөөрөмж нийт 2,4 тэрбум төгрөг

- Ангиографийн тоног төхөөрөмж

- Дурангийн оношилгооны тоног төхөөрөмж /Ходоод болон бүдүүн гэдэсний/

- Мэдрэлийн эмгэгийн оношилгооны тоног төхөөрөмж

- Рентген аппарат

- Төрөх, эмэгтэйчүүд болон  Өвчтөний ор иж бүрэн

- Бусад тоног төхөөрөмж

2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

- Барилга 2,3 тэрбум төгрөг

- Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн инженерийн шугам сүлжээ, дотоод засал, тоног төхөөрөмж /Дорнод, Хэрлэн сум/

Барилгын их засвар нийт 350,0 сая төгрөг

- Дорнод аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн барилгын их засвар

/Эрүүл мэндийн даатгалын сан/

Тоног төхөөрөмж нийт 1,93 тэрбум төгрөг

- Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн тоног төхөөрөмж, уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурийн эхо, шүдний оношилгооны тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, үзлэгийн ор, тэргэнцэр, тавилга эд хоншил зэрэг иж бүрэн тоног төхөөрөмж

- Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд туулах чадвар сайтай бүрэн тоноглогдсон автомашин

- Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр /ADECOM KSO-20/

Гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 51,8 сая төгрөгийн 1 нэр төрлийн 1 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Үүнд:

- ЭХО аппарат, зөөврийн, иж бүрдэл

2021-ээс 2022 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 19,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

Таны сурталчилгаа