Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
"Аймаг, орон нутагт байгуулсан хүчилтөрөгчийн бэрсэг үйлдвэрүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд том дэвшилж болж байна.
Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрүүд нь 1 цагт 20 м3 хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бидний амьсгалж буй агаарыг шүүж, цэвэршүүлсэн 95-97 хувийн цэвэршилттэй, эмнэлгийн зориулалттай хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг дэвшилтэд технологи дээр суурилсан юм.
20м3/цаг Хүчин чадалтай хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн өртөг дунджаар 590 сая төгрөг бөгөөд нэг аймгийн 2-3 жилд хүчилтөрөгч худалдан авдаг байсан төсөвтэй тэнцэх зардлаар байгуулагдсан. Эхний 2 жилд ханган нийлүүлсэн байгууллагын баталгаат хугацаатай бөгөөд цаашдын засвар үйлчилгээ, хугацаатай солигддог сэлбэг хэрэгслийн тухайн эрүүл мэндийн байгууллага хариуцан ажиллах юм.
- Аймгийн үйлдвэрээс сумд, хувийн хэвшлийн ЭМБ-ыг хангах боломж бүрдсэн;
- Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх боломж бүрдсэн /Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс засал гэх мэт/;
- Хүчилтөрөгчийн хязгаарлагдмал нөөцөд баригдахгүй эмнэлзүйн стандарт зааврын дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн;
- Захиалга, тээвэрлэлт, баллон болон автомашины хүчин чадал, аюулгүй байдал зэрэг олон асуудал цогцоор шийдэгдсэн;
- Эдийн засгийн үр ашигтай.
- Коронавируст халдварын үед хүчилтөрөгчийн хэрэгцээ хамгийн чухал байдаг тул технологи нэвтэрсэн өдрөөс эхлэн үр дүнгээ өгсөн.
-Цаашид аймаг орон нутгийн эмнэлэгт чанартай тусламж үйлчилгээг нэвтрүүлэх бааз суурь бий болж байна"