Цаг үеийн мэдээ

Канад улсын төвийн Саскатчеван мужид хоёр этгээд хүйтэн мэсээр гэмт халдлага үйлдэж хэргийн газраас зугтаажээ. Халдлага гарсан Жеймс Смит Крий Нэйшнд онц байдал зарласан бөгөөд гэмт этгээдүүдийг муж даяар эрэн сурвалжилж, баривчлах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Цагдаа нар сэжигтнүүдийг 31 настай Дамиен Сандерсон, 30 настай Майлес Сандерсон нар болохыг тогтоожээ. Тэд зэвсэглэсэн байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хамгаалахыг уриалж байна.

Саскатчеван мужийн Мелфорт болон Велдон хотуудад 13 байршилд хохирогчид халдагад өртсөн. Сэжигтнүүд багадаа 10 хүний амийг хороож, 15 орчим хүнийг шархдуулжээ. 

Гэмт этгээдүүд уугуул иргэдийн аж төрдөг бүсэд халдлага үйлдсэнд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эмгэнэл илэрхийлсэн байна. Иргэдийг уг халдлагатай холбоотой мэдээллийг гар утсаар дамжуулан цагдаагийн газарт мэдээлэхийг уриалсаар байна. 

Халдлагын анхны дуудлага ням гарагт 05:40 цагт мужийн нийслэл Режинагаас иржээ. Үүний дараахан тусламж хүссэн дуудлагууд ар араасаа ирсэн байна. Хамгийн сүүлд сэжигтнүүд Режина хотод үдийн цайны цагаар харагджээ. Сэжигтнүүд хар өнгийн Nissan Rogue маркийн автомашинтай явж байж магадгүй байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа