Цаг үеийн мэдээ

Энэтхэг улсын тэргүүлэх баячуудын нэг тэрбумтан Сайрус Мистри ням гарагт автомашины осолд орж амиа алдсан байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бизнесийн салбарт асар том гарз хохирол учирсныг мэдэгджээ.

Сайрус Мистри нь Энэтхэгийн төдийгүй дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Тата корпорацын удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан нэр хүндтэй эрхэм юм. Тэрээр Мумбай хот руу явж байгаад Марахастра мужийн зам дээр осолджээ. Уг ослын үеэр Мистригээс гадна нэг хүн амиа алдаж, хоёр зорчигч гэмтэж шархадсан байна. 

Мистри Мерседес маркийн машинтай явж байжээ. Машин ням гарагийн үд дундын үед замын хаалт мөргөж, гүүр даван гол руу унасан байна. 54 насандаа ослоор амиа алдсан эрхмийн хөрөнгийг 29 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Махараштра мужийн дэд захирагч ослын мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхийг шаарджээ.

Энэтхэг улсад 18 цаг тутамд автозамын ослоор хүн нас бардаг гэсэн судалгаа бий. 2021 онд 150,000 хүн авто ослын улмаас амиа алдсан тоо байна. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа