Цаг үеийн мэдээ

Канад улсын Саскатчиван мужийн 13 байршилд хүйтэн мэсээр халдлага үйлдэж, 10 хүний амийг бүрэлгэж, 18 хүнийг гэмтээж шархдуулсан хоёр этгээдийг эрэн сурвалжлах ажлыг цагдаа нар төвийн бүсийн гурван муж даяар явуулж байна. Эрэн сурвалжлах хайгуулын дүнд сэжигтнүүдийн нэгийг нас барсан байдалтай халдлага гарсан Жэймс Смит Крий Нэйшнээс олжээ.

Цагдаа нар ах дүү Дамиен Сандерсон болон Майлс Сандерсон нар ням гарагт цуст халдлагыг үйлдсэн гэж үзсэн. Тэгвэл 31 настай Дамиен Сандерсоны цогцосыг олсон байна. 30 настай Майлс Сандерсоныг бариагүй бөгөөд түүний Саскатчиван мужийн төв Режина хотод нуугдаж байгаа гэж таамаглаад байгаа юм. Сэжигтнүүд хамгийн сүүлд тус хотод харагдсаныг гэрчүүд хэлжээ.

Цагдаагийн газрын мэдээлэлд сэжигтнүүд баривчлагдаагүй байсан ч тэднийг хүн амины гэмт хэргээр яллахаар болсон байна. Дамиены цогцсыг олох үед бие дээр нь ил тод шарх байснаас харахад амиа егүүтгэсэн гэж үзэхгүй байгаа аж. Түүний дүү Майлс баригдаагүй байгаа тул ард иргэдийг онц аюултай гэмт этгээдээс болгоомжилж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг эрх баригчид уриалсан байна. 

Цагдаа нараас оргон зугтаж буй Майлс ахынхаа адил гэмтэж шархадсан байж болзошгүй тул эмнэлгийн тусламж хайж байж магадгүй гэдгийг зарлажээ. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа