Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн Мадхья Прадеш мужид бар ой гурван сартай хүүхэд рүү дайрсан хэрэг гарчээ. Зэрлэг араатнаас хүүхдээ аврахын тулд ээж нь бартай тэмцэлдсэн байна.

Арчана Чудхари барын дайралтаас хүүхдээ аварсны дараа тусламж дуудан бархирч, тосгоныхон ирж тэднийг амийг аварчээ. Хүү, ээж хоёр араатны дайралтаас мултарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бар хүүгийн толгойд шүдээ зоосон ба ээж нь түүнийг аврах үедээ уушгиндаа хүнд гэмтэл авсан гэж орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.

Уг явдал Бандхагварх бар хамгаалах газрын ойролцоо болжээ. Энэ газартай ойрхон аж төрдөг иргэд рүү зэрлэг муур дайрах явдал ховор биш ажээ. Барнаас гадна заанууд иргэдийн амьдардаг тосгон руу орж ирж, тариа будааг нь сүйтгэж байна гэх гомдол ойрын жилүүдэд нэмэгдсэн байна. 

Нөгөө талаас иргэдийн шинэ суурьшлын бүс нэмэгдэж байгаа нь онгон зэрлэг байгалийг үгүй хийж, тэнд амьдардаг зэрлэг амьтад олз, хоргодох газар хайж тосгонуудад орж ирдэг байна. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа