Цаг үеийн мэдээ

Канад улсын уугуул оршин суугчдын дүүрэгт хэрцгий халдлага үйлдсэн хоёр сэжигтний нэгийг даваа гарагт амь үрэгдсэн байдалтай олсон бол нөгөөг нь цагдаа нар баривчлан саатуулсан байна. Сэжигтнийг баривчилсны дараа цагдаа нараас зугтааж байхдаа авсан бэртэл гэмтлийн улмаас амьсгал хураасан болохыг мэдэгдлээ.

Дамиен Сандерсоны ах 32 настай Майлс Сандерсоныг машин хулгайлсан тухай дуудлагаар нэхэн мөшгөж баривчилсны дараа лхагва гарагийн үд дундад Саскатчиван мужид хорихоор авч явж байжээ. Тэр зугтах үедээ хулгайн машинтай цагт 150 км хүртэл хурдтай зугтаж байсан бөгөөд замын хажуугийн шуудуу руу унасан байна. 

Өнгөрсөн ням гарагт 13 байршилд хүйтэн мэсээр халдлага үйлдэж, 10 хүний амийг хороож, 10 гаруй хүнийг шархдуулсан ах дүү гэмт этгээдүүдийг Канад улсын төвийн бүсийн гурван муж даяар эрэн сурвалжилж, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулаад байсан юм.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа