Цаг үеийн мэдээ

Их Британийн хатан хаан II Елизавета Шотландын Балморал дахь шилтгээндээ эмчийн хяналтад байна.  Букингемийн ордны хэвлэлийн албаны мэдээлснээр эмч нар "Эрхэмсэг хатагтайн эрүүл мэндийн байдалд санаа зовж байна" гэжээ.

Гэсэн хэдий ч энэхүү мэдэгдэлийн хамтаар хатан хаан "тав тухтай" байгаа бөгөөд энэ зуныг өнгөрөөсөн Шотландын Балморал шилтгээндээ байгаа тухай мэдээлжээ.

Хатан хааны хүү хунтайж Чарльз Хатан хааны Шотландын ордонд хүрэлцэн ирж түүнтэй хамт байна.  Корнуоллын гүнгийн авхай, гүнж Анна мөн аль хэдийн Шотландад ирсэн ба Ханхүү Эндрю, Кембрижийн гүн Уильям нар Балморал руу очиж явна.  Хатан хааны ач хүү хунтайж Харри, түүний эхнэр Меган нар мөн цайз руу явж байгаа тухай  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээд байна. 

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс "Улс орон Букингемийн ордноос ирсэн мэдээнд ихээхэн санаа зовж байна" гэж бичжээ.  "Миний болон Их Британий бүх хүмүүсийн бодол Эрхэмсэг хатан хаан болон түүний гэр бүлийнхэнтэй хамт байна" гэж Трасс твиттер хуудсандаа бичжээ.

96 настай хатан хаан лхагва гарагт болсон Нууц зөвлөлийн хуралд оролцоогүй, эмч нар түүнд амрах зөвлөгөө өгсөн тухай мэдээ гарсны дараа Букингемийн ордноос уг мэдээллийг зарлажээ.

Мягмар гарагт II Элизабет Балморал дахь шилтгээндээ Борис Жонсоны огцрох өргөдлийг хүлээн авч, дараа нь Лиз Трассыг Ерөнхий сайдаар томилж, шинэ засгийн газар байгуулахыг түүнд даалгасан. Тэрээр өмнө нь Лондонд Их Британийн Засгийн газрын тэргүүнүүдийг томилдог байсан ба энэ нь анх удаа өөр хүнд даалгасан хэрэг байна гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: Euronews

Таны сурталчилгаа