Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө. Өнгөрөгч шөнө түүний биеийн байдал огцом муудсантай холбогдуулан хатан хааны гэр бүлийн гишүүд бүгд Балморалд цуглаад байсан юм.
Орон нутгийн цагаар 18:30 минутад ордны гадна төрийн далбааг хагас бөхийлгөж хатан хааны таалал төгссөнийг албан ёсоор зарлажээ.
Их Британийн түүхэнд хамгийн удаан хугацаанд төр барьсан хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсныхаа 70 жилийн ойг энэ онд тэмдэглэсэн юм.
Хатан хааныг таалал төгссөний дараа түүний ууган хүү хунтайж Чарльзийг III Чарльз хаанд өргөмжиллөө.