Цаг үеийн мэдээ

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх, үзлэг шинжилгээ оношилгооны асуудлаар аймаг, нийслэлийн 100 гаруй эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын дунд ЭМЯ-наас цахим хурал зохион байгууллаа.

Тус хурлаар:

1. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга  П.Баярболд 9 сарын 01-ний өдрийн байдлаар “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдалтын явц, тулгамдаж буй асуудал”;

2. ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн   “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо шинжилгээний цахим бүртгэл, анхаарах асуудал”;

3. НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар цаашид мэдээлэл сурталчилгааг хэрхэн зохион байгуулан ажиллах талаар;

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо шинжилгээний ач холбогдлын талаарх мэдээлэл сургалт сурталчилгаа” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хүргэлээ..

 2022 оны  09 сарын 01-ний өдрийн байдлаар  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг: 

Улсын хэмжээнд 296.505 хүн хамрагдсанаас 131.961 буюу 44.5 хувь нь эрэгтэйчүүд, 164.544 буюу 55.4 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Байршлаар нь харуулбал 151.024 буюу 50.9 хувь нь Улаанбаатар хотод, 145.481 буюу 49.1 хувь нь орон нутагт байна.

Үзлэгт хамрагдсан нийт хүний 198.279 буюу 68.9 хувь нь 0-17 насны хүүхэд, 98.226 буюу 33.1 хувь нь 18-аас дээш насныхан байна.  

 Эрт илрүүлэг үзлэгт хамрагдагсдыг өвчлөлийн байдлаар:

18 дээс насны иргэдийн дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин 65.8%-ийг эзэлж байгаа бөгөөд 18-60 насны иргэдээс ходоодны үрэвсэл 24.4%, улаан хоолойн сөргөө 5.9%, бөөрний сувганцрын завсрын нефрит 5.2%-ийг өвчлөлийг сэжигтэй тохиолдол эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. 

0-17 насны хүүхдүүдийн дунд шүд цоорол 72.1%, шүдний гаж хөгжил  2.9 %, хараа муудах 2.2 %-ийн өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.

Цахим хурлаар ЭМЯ-аас дараах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагад хүргэлээ. Үүнд:

- Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн цахим программд бүртгэлийг чанартай хийх

- Эрт илрүүлэг үзлэгт хамрагдахаар ирсэн иргэдийг буцаахгүй тусламж үйлчилгээ үзүүлэх

- Эмч, эрүүл мэндийг мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулахад шаардагдах судалгааг ирүүлэх 

Таны сурталчилгаа