Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2019 онд нийслэл Астана хотыг Нурсултан Назарбаевын нэрэмжит Нур-Султан болгон өөрчлөх санаачилгыг гаргасан. Тэрээр тус хотыг хуучин нэрээр нь буцаан нэрлэх төслийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусган Үндсэн хуулийн зөвлөлөөр хэлэлцэж байна гэж мэдэгджээ.
Есдүгээр сарын эхээр хотыг буцаан хуучин нэрээр нэрлэх санаачилгыг Казахстаны хэсэг депутат гаргасан. Энэ нь "Жана Казахстан" (Шинэ Казахстан) нэртэй парламентын бүлгийн есдүгээр сарын 2-нд дэвшүүлсэн санаачилга юм. Парламентын гишүүд "хүнийг (Нурсултан Назарбаевыг) амьд сэрүүн байхад хотыг түүний нэрээр нэрлэсэн" нь буруу үзсэн байна. Мягмар гарагт Назарбаевын залгамжлагч Касым-Жомарт Токаевын хэвлэлийн нарийн бичгийн дарга фэйсбүүк хуудсандаа депутатуудын саналыг төрийн тэргүүний зөвшөөрснөөр Үндсэн хуулийн зөвлөл хэлэлцэнэ гэж бичижээ. Мөн Токаевын хэвлэлийн нарийн бичгийн дарга Руслан Желдибай бичихдээ Назарбаевын нэрэмжит бусад объектууд одоогийн нэрээ хадгална гэж тэмдэглэжээ. Түүний нэрээр нэрлэсэн газрууд хангалттай их байгаа жишээ нь Алма-Ата, Актобе дахь цэцэрлэгт хүрээлэн, хуучин Астанагийн олон улсын нисэх онгоцны буудал, газрын тос, байгалийн хийн орд, одон медаль, их сургууль, тэр ч байтугай Тянь-Шань нурууны хойд энгэрт байдаг оргил байдаг гэжээ.
Эх сурвалж: BBC Russian