Есдүгээр сарын 13-ны шөнө Азербайжан, Арменийн хил дээр дахин зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Армены Ерөнхий сайд Никол Пашинян парламентад үг хэлэхдээ Армены 104 цэргийн албан хаагч амиа алдсаныг зарласан. Тэрээр мөн Азербайжан улс Арменийн нутаг дэвсгэрээс дахин 10 км кв газар эзлэн авсан гэж мэдэгдсэн.
Азербайжан улс 50 орчим иргэн нас барсан гэж мэдээлсэн байна.
Арменийн Батлан хамгаалах яам хөрш улсаа тэдний зөрчилдөөний шалтгаан болсон Уулын Карабахын нутаг дэвсгэрт хамааралгүй Арменийн нутаг дэвсгэр дээр байрладаг суурин газруудыг буудсан гэж буруутгаж байна.
Харин Азербайжан улс Арменийн талын өдөөн хатгалга, хорлон сүйтгэлд хариу өгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгджээ. Зэвсэгт хүчин нь Арменийн нутаг дэвсгэрт халдсан гэдгийг Азербайжан үгүйсгэж байна.
Эх сурвалж: Euronews